Wednesday, May 30, 2012

КТМС -ээс 2012 оны хаврын МТИСШ -д тэнцэгсэд


КТМС -ийн нэрийн өмнөөс орж, Олон улсын мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцсэн Б. Баярмагнай, Д. Амарсанаа, Б. Батмөнх, мөн зөвхөн өдрийн (ур чадварын) шалгалтанд тэнцсэн Б. Зоригт, О. Эрдэнэ-Очир нартаа баяр хүргэе. 

Шалгалт өгсөн, бэлдсэн бүхэл оюутнууддаа амжилт хүсээд, ирэх арван сард болох шалгалтанд дахиад нэг оролдоод үзэхийг хүсье. 

Ч. Эрдэнэбат
2012/5/30

2012 оны хаврын Мэдээллийн технологийн паспорт болон инженерийн суурь шалгалтын дүн гарлаа


Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын  мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн  шалгалтын Зөвлөл/ ITPEC/-тэй /хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”ыг арван хоёр дахь удаагаа 2012 оны 4 дүгээр сарын 29-нд амжилттай зохион байгуулж өндөрлөсөн.

Хаврын  мэдээллийн технологийн паспорт шалгалтанд 40 хүн, мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд 85 хүн буюу нийт 125 хүн шалгалтанд хамрагдсан ба Япон улсаас дүнг мэдээллээ.

Энэ хаврын  мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд МУИС-МТС-ийн оюутан А.Ууганжаргал, Б.Мөнхзориг, ШУТИС-КТМС -ийн Б.Баярмагнай, Д.Амарсанаа, Б.Батмөнх, мэдээллийн технологийн паспорт шалгалтанд МУБИС-ийн оюутан Б.Шугаржав, СЭЗДС-ийн оюутан Н.Булгантамир,  Хүрээ мэдээлэл харилцаа холбоо технологийн дээд сургуулийн оюутан О.Билгүүн нар тэнцлээ. Шалгалтанд тэнцэгчид Азийн бусад орнуудад хүлээн зөвшөөрөгдөх сертификат гардан авах ба мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцэгчид Азийн бусад орнуудад МТ-ийн чиглэлээр ажиллах боломж нээгдэж байна.

Мөн FE01-0007 дугаартай Б.Золбоо, FE01-0010 дугаартай Б.Зоригт (КТМС), FE01-0036 дугаартай О.Эрдэнэ-Очир (КТМС), FE01-0045 дугаартай Б.Маргад, FE01-0085 дугаартай Д.Дамдинсүрэн нар МТИСШалгалтын өдрийн шалгалтанд тэнцсэн ба дараагийн удаа өглөөний шалгалтанд тэнцсэнээр сертификат гардан авах боломжтой болох юм.

Эх сурвалж: _________, 2012 оны хаврын Мэдээллийн технологийн паспорт болон инженерийн суурь шалгалтын дүн гарлаа, МТҮП, 29 May 2012, [30 May 2012] http://www.itpark.mn/?p=2291

Tuesday, May 15, 2012

[SE315, SE320, CS750] Төсөл, төгсөлтийн ажлын сэдвүүд

2012-2013 оны намрын улиралд миний бие дараах сэдвээр оюутан удирдах боломжтой гэж үзэж байна. Төсөл, төгсөлтийн ажилтай холбоотой асуудлаар сонирхсон асуулт байвал ch цэг erdenebat эт жимэйл цэг ком хаягаар холбогдоорой.

SE315 Програм хангамжийн төслийн ажил
  1. Вэб програмын галт хана: Apache mod_rewrite модуль дээр суурилсан вэб халдлага таслан зогсоодог програм бичнэ. Админд нь мэдээлэгч мобайл апп хийж болно. Ер нь хөгжүүлж болох нэг модуль сонгож аваад түүнийгээ хэрэгжүүлнэ. 
  2. Анти-вирусны програм: Энгийн нэгээс хоёр аргачлал ашиглан вирус илрүүлдэг програм бичнэ. 
  3. Програм шахагч програм бичих: Програмын ажиллах файлыг шахдаг програм. Ажиллахын өмнө програмын шахагдсан хэлбэрийг санах ойд задлаж, удирдлагыг шилжүүлнэ.
  4. Хорт програмын динамик анализ: Хорт програмын динамик анализ хийх програм бичнэ. Хорт програмыг виртуаль үйлдлийн системд ажиллуулж, явцын мэдээллийг хост үйлдлийн системд бүрэн танилцуулж, тайлан гаргах.
  5. Програм хамгаалагч: Програм кракдахаас хамгаалах програм. Хэд хэдэн хамгаалалтын аргачлалуудыг хэрэгжүүлнэ. 


SE320 Програм хангамжийн бакалаврын төгсөлтийн ажил
  1. Анти-вирусны програм: Илрүүлэлтийн арга, технологиудаас аль нэгийг хэрэгжүүлнэ.
  2. Вэб програмын галт хана: Apache веб серверт суурилсан галт ханыг хөгжүүлнэ. 
  3. Монголын програмуудын эмзэг байдлын судалгаа: Монголд бүтээгдсэн хэд хэдэн десктоп, хэрэглээний програмуудын аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдлуудыг судлана. Статистик, шинжилгээ хийнэ.
  4. Монголын интернетийн сүлжээний мэдээллийн сан бүхий програм: Монголд байгаа бүх гаднаас хандагдах боломжтой серверүүдийн мэдээллийг системчлэн өгөгдлийн санд хадгалж, дүрслэх. Тайлан судалгаа, статистик гаргах
  5. Програмын хамгаалалтын технологиудын судалгаа: Програм хамгаалах технологиудын талаар дэлгэрэнгүй судлана. Нэгээс хоёр аргачлалыг хэрэгжүүлж програм бичнэ
  6. Өгөгдлийн сангийн програмын хамгаалагч: Өгөгдлийн сангийн програм хамгаалах аргачлалуудыг судлаж, нэгээс хоёр аргачлалаар шийдэл гаргана

CS750 Програм хангамжийн магистрын төгсөлтийн ажил
  1. Статик анализ ашиглан хорт програм илрүүлэх нь: Хорт програм анализ хийн, хортой, хоргүйг тогтоодог програм бичнэ.
  2. Динамик анализ ашиглан хорт програм илрүүлэх нь: Хорт програм анализ хийн, хортой, хоргүйг тогтоодог програм бичнэ.
  3. Веб програмын галт хана хөгжүүлэх нь: Өмнө хийгдсэн вебийн галт хана төслийг хөгжүүлж, баяжуулна. 

Ч. Эрдэнэбат
2012.5.15

Thursday, May 3, 2012

Хөтөлбөр


National  ICT 2012

Үндсэн 4 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг, арга хэмжээ байдлаар танилцуулгууд хийгдэнэ. Эндээс цахим бизнесийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага болон учирч болох аюул заналууд болон түүнээс зайлсхийхэд туслах шийдлүүдийг багцалсан байдлаар танилцуулна.


Эх сурвалж: _____, Хөтөлбөр, National ICT Conference Expo 2012, 19 April 2012 [Accessed: 3 May 2012], http://mongolianict.mn/?page_id=63

National ICT 2012 Conference - Файлын сан


Конференцын илтгэлүүд

Байгууллага
Илтгэлийн сэдэв
Илтгэгч
iERP consulting LLC
Ахлах зөвлөх Э.Анхбаяр
MSC International Co., Ltd
CEO Shinichiro Kawaguchi
CIO Badraa Tserennadmid
ШУТИС- КТМС
Докторант, компьютерийн ухааны ахлах багш Ч.Эрдэнэбат
Магистрант, ЮүЭсАЙ ХХК-ийн төслийн менежер Д.Золнамар
Empasoft LLC
Ерөнхий захирал О.Хичээнгүй
3S LLC, MonCERT
Проф. Т.Халтар (Ph.D)
"Үндэсний Дата Төв" УТҮГ
Систем төлөвлөлт, нэгтгэлийн хэлтсийн дарга Д.Энхцог
Датаком ХХК
Маркетингийн ахлах менежер Б.Саруулбаяр



Эх сурвалж: ____________, Файлын сан, National ICT Conference 2012, [Accessed: 3 May 2012], http://mongolianict.mn/?page_id=1014

Thursday, April 26, 2012

National ICT 2012


National ICT 2012 - Conference, Expo & Data center tour                                       2012 оны 4 сарын 19-21

Арга хэмжээний танилцуулга

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлага болон улс орнуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч нэг гол хүчин зүйл болж байгаа нь олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас харагддаг.

Тэгвэл асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын хөгжил, ололт амжилтыг эдийн засгийн салбарт үр ашигтай нэвтрүүлэх, бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд өөрийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологийг оновчтой, зөв, зохион байгуулалттайгаар ашиглах, шийдвэр гаргахад нь туслахад чиглэсэн National ICT 2012 арга хэмжээг 2012 оны 4 сарын 19-21 өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр зохион байгуулж байна.

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Дата Төв хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд мэдээллийн технологийг ашиглан зардлаа хэрхэн бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх, учирч буй аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах болон бизнесийн үйл ажиллагаанд нь учирч болзошгүй эрсдэл ба мэдээллийн нууцлал хамгаалалтын талаар цогц мэдээллийг өгөх зорилготойгоороо урьд өмнө зохиогдож байсан арга хэмжээнүүдээс онцлогтой юм.

Хэн оролцох ёстой вэ?

Бизнесийн байгууллагын удирдах ажилтнууд, шийдвэр гаргагчид болон мэдээллийн технологийн ажилтнууд. Тухайлбал:

Удирдах албан тушаалтнууд

  • Үйл ажиллагааны менежерүүд
  • Сүлжээ ба холбооны инжинерүүд
  • Мэдээллийн системийн мэргэжилтнүүд
  • Систем, програм хангамжийн мэргэжилтнүүд
  • Халдлагаас сэргийлэх мэргэжилтнүүд
  • Нууцлалын мэргэжилтнүүд


Арга хэмжээнд оролцсоноор?

Энэ нь зөвхөн үзэсгэлэн яармаг, чуулга уулзалт гэхээсээ илүү мэргэжлийн цогц арга хэмжээ болохыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Арга хэмжээний эхний хэсэгт чуулга уулзалтын арга хэмжээ болно. Энэ үеэр тавигдах илтгэлүүд нь бизнесийн үйл ажиллагаан дахь мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглах, мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал, дэд бүтцийн шийдэл зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамрах ба судалгаа шинжилгээ, бодит жишээнүүдэд тулгуурласан байна. Эндээс та бүхэн тодорхой шийдлийг олж харж, цаашид өөрийн бизнест нэвтрүүлэх арга замыг олоход нөлөөлөх бүхий л мэдээллийг олж авах болно.

Арга хэмжээний 2-р хэсэгт чуулга уулзалтанд оролцогчдыг манай улсын анхны, дэлхийн жишигт хүрсэн дата төвийн үйл ажиллагаатай танилцуулах DATA CENTER TOUR-ыг зохион байгуулах ажээ.

Мөн арга хэмжээний онцлогийг харуулах зүйлсийн нэг бол оролцогчдын дунд хийх онлайн судалгаа юм. Чуулга уулзалтанд оролцохоор бүртгүүлэхэд энэхүү судалгааны асуулгад онлайнаар хариулах боломжтой ба уг судалгаанд үндэслэн оролцогчдод зориулсан мэргэжлийн зөвлөмжүүдийг гаргаж арга хэмжээний үеэр танилцуулах болно.

Бүрэн гүйцэт бөглөсөн судалгааны анкет тус бүрт хонжворт сугалаа дагалдах юм байна.

Чуулга уулзалт оролцогчдын дунд “Шилдэг веб сайт”, “Шилдэг мэдээллийн технологийн шийдэл” зэрэг хэд хэдэн номинацуудыг шалгаруулж зохион байгуулагчдын зүгээс батламж гардуулахаас гадна тэдгээр байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дундаас “Мэдээллийн технологийн шилдэг менежер” нэг хүнийг тодруулна.

Эх сурвалж: _______, National ICT 2012, National ICT 2012, [Accessed: 26 April 2012], http://mongolianict.mn/?page_id=12

National ICT 2012 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа


МШХХТГазарМҮХАҮТанхим болон Үндэсний Дата Төв хамтран зохион байгуулсан National ICT 2012 арга хэмжээ 2012 оны 4 сарын 19-21 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Уг арга хэмжээ нь ConferenceExpo & Data Center Tour гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн ба конференцын үйл ажиллагаа эхлэн явагдаж, 14:00 цагаас үзэсгэлэнгийн арга хэмжээг нээсэн. Мөн конференцод оролцогчдод зориулсан Data Center Tour арга хэмжээг Үндэсний Дата Төв дээр зохион байгууллаа.

Арга хэмжээний статистик

  •   National ICT 2012 Conference
  •  

Конференцод үзэгчээр оролцсон байгууллага: 66 

Конференцод үзэгчээр оролцсон хүмүүс: 130

Конференцод илтгэгчээр оролцсон байгууллага: 7

Мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан: 20

Талархал

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан бүх хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Эх сурвалж: _______________, National ICT 2012 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа, National ICT 2012, [Accessed: 26 April 2012], http://mongolianict.mn/?p=854

Wednesday, April 18, 2012

Програм хангамжийн төсөл сонгосон оюутнуудад өгөх зөвлөгөө

Програм хангамжийн төсөл, бакалаврын төгсөлтийн ажил сонгосон оюутнуудад багш нар тодорхой сэдвүүдээр зөвөлгөө өгөх семинарыг профессорын багаас зохион байгуулж, 2011-9-12 -нд хийсэн. Уг семинарт форм програм хөгжүүлэлт, програм, өгөгдлийн сангийн хамгаалалт, програмын бичиг баримт, илтгэл хэрхэн бэлдэх талаар өөрийн зүгээс бэлдсэн зөвлөгөөгөө хүргэж байна.



 Ч. Эрдэнэбат 2012-4-18

Friday, April 13, 2012

Л. Ариунаа, Ч. Эрдэнэбат - ЮНЕСКО -гийн OpenEMIS програмын туршилт, үр дүн

Уг илтгэл нь "Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт-семинар" -т тавигдсан.

L. Ariunaa, Ch. Erdenebat - Test Pilot of UNESCO's OpenEMIS software, it results. This presentation presented on Seminar of Statistical Persons in MECS, Mongolia on 7 September 2011.



Ч. Эрдэнэбат
2012-3-13

Thursday, March 15, 2012

МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА-2012


Эрдэм шинжилгээний бага хурал, семинар
  1. 3 сарын 21, 15-17 цаг:  “Эрдэм шинжилгээний мэдээллийн сан, түүний ашиглалт”  Семинар
  2. 3 сарын 22,  9-17 цаг:  Эрдэм шинжилгээний бага хурал. Эдийн засаг менежментийн  салбар
  3. 3 сарын 23,  9-14 цаг:  Эрдэм шинжилгээний бага хурал. Компьютерийн ухааны салбар

Эрдэм шинжилгээний номын сан, 125 тоот өрөө

Улаанбаатар хот, 2012.03.21-23

Эх сурвалж: ________________, МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГАА-2012, КТМС, 14 March 2012, [15 March 2012], http://www.csms.edu.mn/main/index.php?option=com_content&view=article&id=549:------2012&catid=29:medeelel&Itemid=439