Sunday, August 31, 2008

''Google''-ийг vvсгэн байгуулагчид нєлєє бvхий хvмvvсээр шалгарав

Интернэтийн "Гугл" / Google/ компанийг vндэслэгч Сергей Брин, Ларри Пейж нар дэлхийн мэдээллийн орон зайн хєгжлийг тодорхойлдог бєгєєд тvvнд хамгийн их нєлєє vзvvлдэг манай гарагийн олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн тэргvvлэгч болж байна. Тэд Британийн "Гардиан" сонины єчигдрийн дугаарт нийтлэгдсэн рейтингийн жагсаалтын эхэнд оржээ. Москвад тєрсєн 34 настай Брин болон Пейж нар энэ онд уг жагсаалтад анх удаа орж, тэгэхдээ бvр эхний байранд гарч ирсэн байна. Сонинд бичсэнээр, чухамхvv "Гугл" компани одоо "эрчимтэй хєгжиж буй Интернэтийн асар их боломжид" суурилсан олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн шинэ тєрлийг бvрдvvлж байгаа ажээ.

Гайхалтай хурдан, хямд тєсєр хайлтын систем болох Google нь бидний амьдралыг хєнгєвчилж байна. Сvлжээний хэрэглэгчид эмч рvv утасдахын оронд Google-д євчнийхєє шинж тэмдгийг бичээд тэндээс єєрийн адил євчтєнvvдийн тvvх, эмчилгээний арга, зєвлємжvvдийг хvртэл олж болдог. Єдєрт 150 сая хайгуулын хvсэлтийг барагдуулдаг алдарт Google-ийн товч намтартай танилцацгаая. Москвагаас гаралтай Сергей Брин, Мичиганы Ларри Пейж нар 1995 онд Стенфордод сурдаг байсан бєгєєд интернэтийн шинэ хайлтын систем боловсруулахаар сэтгэл шулуудан хамтран ажиллах болжээ. Тэд 1998 онд тєрєл тєрєгсєд, найз нєхдєєсєє сая долларын хєрєнгє цуглуулж тэр жилдээ хайлтын систем болох Google-ийн анхны хувилбарыг их сургуулийн найз бvсгvй Сьюзан Войцицкигийн гаражид нь анх боловсруулжээ. Google гэдэг нь зєвхєн мэргэжлийнхний хvрээнд мэддэг "Гугол" гэх 10100 бvхий математикийн тоог илэрхийлдэг vг юм. Сvлжээг санаачлагч Брин, Пейж хоёр єєрсдийн гар нийлж ажиллах багаа бvрдvvлжээ. Стэнфордод хамт сурч байсан Крейг Силверстайныг компанийн технологи хариуцсан захирлаар, харин Сюзон Войцицки нь vйлдвэрлэл хариуцсан захирлаар тус тус ажилладаг. Удалгvй дэлгэрэнгvй хайлтын ажлыг хангах талаар YАНОО-тай гэрээ байгуулсан нь Google-г алдаршуулсан юм.

Калифорни мужийн Маунтин Вьюгийн ойролцоо гурван тєв байртай тус компанид дэлхийн 15 орны 600 гаруй хvн ажилладаг. Эндхийн бvх зvйл хvмvvсийг ажиллах нєхцлєєр хангахад зориулагдсан байдаг. Компанийн байранд тєгєлдєр хууртай амралтын єрєє, иллэг хийх газар, теннис, биллъярд гээд алжаал тайлах бvх зvйл энд бий. Єнєєдєр 33 настай Брин, 34 настай Пейж нар энэ бvхнийг хийж санасандаа хvрч чаджээ. Мэдээллийг ангилж хайх ажилд хvмvvс нэг их оролцдоггvй бєгєєд Америк даяар тархсан 10 000 гаруй сервер компьютер энэ бvх ажлыг гvйцэтгэдэг. Хайлтын хурд болоод нарийн нягт байдал нь Google-н баримтлах гол бодлого тул ямар ч мэдээллийг хэдхэн секундын дотор хайж олдог. Интернэт бизнесийн шинжээчдийн хэнээс нь ч Google хэрхэн ингэж єрсєддєгчдєєсєє хол тасарч чадсан тухай асуувал "Тодорхой зорилго, хичээл зvтгэл" гэсэн хэдхэн vгээр хариулна. Vнэхээр ч Брин, Пейж нар дэлхийн хамгийн шилдэг хайлтын системийг бий болгох ганц л зорилготой байсан. 2001 оны эцэс гэхэд тэд энэ зорилгодоо хvрээд зогсохгvй чамгvй ашиг орлоготой ажиллажээ.

Бvр Google-н хайлтын системээс хасуулахад л дампуурсан компаниуд ч байдаг. Эдvгээ тэд баян саятнууд болон, сая сая долларын дунд яах учраа ч олохгvй тарвалзаж сууна. Эцэг Руперт Мэрдокийн байгуулсан мэдээллийн "Ньюз Кор" корпорацын Европ, Азийн хэлтсийн дарга бєгєєд гvйцэтгэх захирал Жеймс Мэрдок жагсаалтын хоёрт орсон байна. Гуравт Британийн Би-Би-Си- компанийн одоогийн ерєнхий захирал Марк Томпсон оржээ. Харин Руперт Мэрдокийн тухайд гэвэл тэр энэ жагсаалтын тавд бичигдсэн байна.

Дугаар 157/2444/

Мэдээллийн эх сурвалж:
Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn

0 comments:

  © Blogger template 'External' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP