Их дээд сургуулиудад ашиглагдаж байгаа компьютерийн 50 хувь нь хуучирсан
-Шалгагдсан төрийн бус өмчийн 25 сургуулийн 18 нь буюу 72 хувь нь оюутны дотуур байргүй байжээ-
МХЕГ-аас дээд боловсролын сургалтын байгууллагуудын оюутанд үзүүлж байгаа үндсэн үйлчилгээний чанар, хүртээмжийн байдлыг шалгажээ.
Шалгалтанд Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр”, “Орхон” их сургууль, нийслэл дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа 23 дээд сургууль, коллеж, нийт 27 дээд боловсролын сургалтын байгууллага хамрагдсан байна. Түүнчлэн шалгагдсан 27 дээд боловсролын сургалтын байгууллагын 2368 оюутнаас сэтгэл ханамжийн санал асуулгын судалгаа авчээ.

Нийт 154 лаборатори, кабинет шалгагдсанаас 62 нь буюу 40,2 хувь нь шаардлагын түвшинд тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаагүй байна. “Хантайшир”, “Үндэсний гэрэл” коллежиуд лабораторигүй, Боловсролын их сургуулийн хими, биологийн, ургамал судлал, газарзүйн лабораториудын тоног төхөөрөмж хуучирсан, химийн бодис хадгалах шкаф байхгүй, багаж хэрэгсэл дутмаг, “Аварга”, “Монгол”, Бизнесийн дээд сургууль, Монголын үндэсний дээд сургуулийн лабораториудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж шаардлага хангахгүй байсан нь тогтоогджээ.
Шалгагдсан 27 дээд сургууль сургууль, коллежиудын номын сангуудын 40 хувь нь үйлчилгээ, техник хэрэгслэлийн хангамж шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Мөн суралцагчдын тоотой харьцуулахад компьютерын тоо дутмаг, төрийн бус өмчийн дээд сургууль, коллежиудын сургалтанд ашиглаж байгаа компьютерын 50 хувь нь хуучирсан, хүчин чадал муу, интернетийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байсан нь тогтоогджээ.
Шалгагдсан төрийн бус өмчийн 25 сургуулийн 18 нь буюу 72 хувь нь оюутны дотуур байргүй, дотуур байраар хангах үйлчилгээг үзүүлдэггүй, байртай сургуулиудын дотуур байр нь шаардлагын түвшинд хүрэхгүй байжээ.
Шалгалтанд хамрагдсан дийлэнх сургуулиудын оюутан дадлага хийх, хөдөлмөр эрхлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх талаар зохион байгуулж байгаа ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Боловсролын их сургууль, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”, “Орхон” их сургуулийн дотуур байрнуудын өрөөнүүдийн 35 хувьд нь нэг өрөөнд 5 оюутан суудаг, нэг оюутанд ногдох талбайн хэмжээ бага, ор, сандал ширээ хуучирсан, зориулалтын угаалга, хатаалгын өрөө байхгүй, БоИС-ийн хичээлийн зарим байр, дотуур байрны ариун цэврийн өрөө, суудлын тоо нь суралцагсдын тоонд харьцуулахад нормативт заасан шаардлагыг хангахгүй байжээ. “Аварга”, “Монгол”, Бизнесийн дээд сургууль, Соёлын дээд сургуулиудын оюутны дотуур байрууд нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. “Хантайшир” коллежийн хичээлийн байрны хажууд согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж, сургуулийн гадна үүдэнд зар сурталчилгааны самбар байрлуулсан, “Үндэстний гэрэл” коллежийн анги танхим сургалтын үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, хэт жижиг зэрэг илэрчээ.
Шалгалтын явцад нийт 120 зөрчил дутагдлыг илрүүлж, 42 зөрчил, дутагдал буюу 35 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн “Монгол”, “Аварга”, “Монгол фермер”, “Улаанбаатар эрдэм судлал”, Бизнесийн дээд сургуулийн удирдах албан тушаалтнуудыг тус бүр 60 мянган төгрөгөөр торгосон байна.

Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn
М.Жаргал
М.Жаргал

0 comments:
Post a Comment