Thursday, July 9, 2009

М.Жексонтой салах ёс гүйцэтгэх ёслолын үеэр интернэтэд хандагчдын тоо рекорд тогтоожээ

М.Жексоныг эргэн дурсах ёслолын ажиллагааг томоохон вэб сайтуудаар үзэгчдэд шууд хүргэсэн. Энэ үеэр интернэтэд хандагчдын тоо богино хугацаанд рекордыг тэргүүлсэн байна. Тухайн үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүмүүс үзжээ.

Калифорни мужийн Лос Анжелос хотын төв дэх “Staples” төв дэх эргэн дурсах ёслолын ажиллагааны үеэр Глобал Веб хуудсанд хандах ачаалал хэвийн үеийн ачааллаас хамгийн багадаа 19 хувь, хамгийн ихдээ 33 хувиар давж байжээ.

СNN-ийн нэвтрүүлэгч Женнифер Мартины хэлснээр, мягмар гаригийн 12-17 цагийн хооронд буюу ердөө таван цаг болсон ёслолын ажиллагааг нийт 9,7 сая үзэгч шууд үзсэн нь CNN.com веб хуудсанд бүртгэгдсэн байна. Мэдээллийн веб хуудасны нэг өдөрт хандагчдын бүх цаг үеийн рекорд нь нэгдүгээр сард ерөнхийлөгч Обамагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байсан юм. Гэвч бүхий л өдөржин интернэтэд хандсан хүний тоо нь 27 саяд хүрч байжээ.

Түүнчлэн мягмар гаригийн турш CNN.com веб хуудсыг 81 сая удаа үзсэн ба давхардаагүй тоогоор 11,8 сая зочин хандсан байна. Мөн нэгэн зэрэг 781 мянган үзэгч шууд үзэж байсан нь тухайн өдрийн оргил үзүүлэлт болжээ.

Зургадугаар сарын 25-ны Жексоны гэнэтийн үхэл нь тухайн веб хуудсыг хэд хэдэн веб хуудастай хамт өндөр ачаалалд орж, гацахад хүргэсэн байна. Гэсэн хэдий ч интернэт сүлжээ мягмар гаригийн эргэн дурсах ёслолын ажиллагааны үеэр хэвийн байжээ.

“Хэдийгээр Staples төв дэх ёслолын ажиллагааны үеэр бидэнд зарим удаашрал мэдрэгдэж байсан ч, ерөнхийдөө Интернэт сүлжээ сайн байлаа” гэж Сан Матеод байрладаг, үүрэн холбооны болон интернетийн хяналтын “Кистон Системс” фирмийн хэвлэлийн төлөөлөгч Дэн Биркович хэлсэн байна.

CNN.com веб хуудас олон нийтийн хувийн харилцааны веб хуудас болох Facebook-тэй хамтран, найз нөхөд болон гэр бүлийн гишүүдийн Жексоныг эргэн дурсах ёслолын ажиллагааг шууд үзэх явцдаа өөрийн сэтгэгдлээ хуваалцах боломж олгосон байна. Эргэн дурсах ёслолын ажиллагаа эхлэхийн өмнөхөн, 13.30 цагт Facebook-н гишүүдийн төлөв байдлын мэдээллээ өөрчилсөн 6000 өөрчлөлт минут тутамд бүртэгдлээ гэж Facebook-н хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn
М.Жаргал

0 comments:

  © Blogger template 'External' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP