Нойргүйдлийг интернэтээр эмчилнэ
Орчин үеийн амьдралд асар хурдан хөгжиж байгаа нийгэмтэйгээ зохицох гэсэн хүмүүс депресс, стрест орж нойргүйтэх нь элбэг байдаг. Тиймээс ч нойр нь хүрэхгүй байгаа, нойргүйдэл хэмээх оношоор шаналж байгаа хүмүүс шөнө орой интернэт ашиглах нь их.
Судалгаанд оролцсон 45 хүний 22 нь нойр хүрэхгүй байгаа тохиолдолд интернэт ашигладгаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү нойргүйдсэн хүмүүст зориулсан есөн долоо хоногийн интернэтэд суурилсан эмчилгээ бий болжээ. Ямар нэгэн хүний тусламжгүйгээр интернэтийн программ хангамж нь тэдгээр нойргүй хүмүүст зориулж зөвлөгөө өгдөг бөгөөд хүмүүсийн онцлогт тохируулан орондоо орох тусгай цагийг нь хэлж өгдөг гэнэ. Энэхүү интернэтийн программ хангамжийг ашигласнаараа хүмүүс өдрийн цагаар унтахаас зайлсхийж, ямар нэгэн түүх уншиж, таавар тааж, тоглоом тоглох зэргээр зөв унтаж амрах аргад суралцдаг байна. Энэхүү программ нь хувь хүнд хандсан маш эрчимтэй, хувийн шинжтэй бөгөөд “Uniүersity of үirginia Health System” их сургууль энэхүү программ хангамжийг зохиожээ. Программ хангамж нь “ Sleep Healthy Using the Internet, буюу SHUTi” гэсэн нэртэй бөгөөд интернэтийг ашиглан эрүүл тайван унтах хэмээх утгатай юм.

Мэдээллийн эх сурвалж: УЛААНБААТАР ТАЙМС

0 comments:
Post a Comment