Monday, July 6, 2009

"Remembering Michael Jackson"-нээс болгоомжил

Сvvлийн vед хакеруудын довтолгоон интернэтийн орчинд ширvvсэх болжээ. Хэд хоногийн ємнє манай улсын тєрийн нэгдсэн сайт руу хакерууд довтолсон. Мєн интернэт хэрэглэгчид нэрт дуучин Майкл Жексоны нууц гэрэл зураг, дуу гэсэн гарчиг бvхий и-мэйл хvлээн авбал vvнийг нээхгvй байхыг компьютер хамгаалалтын "Sophos" фирм анхааруулсан байна. "sarah@michaeljackson.com" гэсэн хаягнаас "Remembering Michael Jackson" гэсэн гарчигтай и-мэйлийг бvv нээгээрэй гэж Sophos фирмийн Сингапур дахь Азийн салбар илгээсэн мэдэгдэлд дурджээ.

Энэ цахим захидалд нэрт дуучны нууц гэрэл зураг, дуу, нас барах vеийн гэрэл зураг зэргийг зиплэн хийсэн мэт харагдах ч vvнийг нээвэл таны комьпютерт вирус нэвтэрч орох аюултай аж. Хэрэв нэг комьюптер л энэ вирусээр халдварлавал бусад интернэт хэрэглэгчид вирусээ тараана гэдгийг тус компани сэрэмжлvvлжээ. Vvнээс гадна энэ вирус USB-ээр холбогдох "memory sticks"-ээр дамжин тархаж мэдэх аж.

Мэдээллийн эх сурвалж: Olloo.mn

0 comments:

  © Blogger template 'External' by Ourblogtemplates.com 2008

Back to TOP