Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх багшийн сургалтад урьж байна
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, үнэлүүлэх зорилго бүхий Олон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх багшийн сургалтыг ирэх оны 1-р сард Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо (AOTS) –той хамтран зохион байгуулна.
Энэхүү сургалтанд хамрагдсанаар мэргэжилтэнүүд нь мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сайжруулахын зэрэгцээ мэдээллийн технологийн инженерийн шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, заах арга барил, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Сургалт Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй явагдана.
Сургалтын хугацаа: 2010 оны 1-р сарын 11—22
Сургалт явагдах газар: Мэдээллийн технологийн үндэсний парк
Бүртгэл: 2009.11.05 -2009.12.04, Мэдээллийн технологийн үндэсний парк 103 тоот
Сургалттай холбоотой үндсэн мэдээлэл, сургалтын хөтөлбөр болон өргөдлийн маягтыг МТҮП-ын www.itpark.mn сайтаас авна уу.
Японы Гадаадтай үүсгэх техникийн Мэдээллийн технологийн
хамтын ажиллагааны холбоо үндэсний парк
Хаяг: Мэдээллийн технологийн үндэсний парк, Улаанбаатар -210646 Сүхбаатар дүүрэг, Бага тойруу -49
Утас: 318042 (1137)
Факс: 327123

0 comments:
Post a Comment